Version:
1.1.0
Last updated: 2026-10-15
Ranking
#1,649,296 ▼ 12,015
Overall
For Developers

Features & Capabilities

Гээсэн эсвэл олсон зүйлээ бүртгэхэд систем таарах зарыг олж харуулна. Зарын сан: ангилал, бүртгэлгүй хайлт, зар нийтлэгч рүү шууд залгана.

Аз зар бол Монголын зарын сан ба гээсэн, олсон зүйлсийн платформ. Нэг апп дотор хоёр зүйл: юм гээсэн эсвэл олсон бол бүртгэнэ, систем таарах зарыг олж өгнө; юм зарах, түрээслүүлэх, ажилтан хайх бол зарын санд зараа оруулна.

ГЭЭСЭН БА ОЛСОН ЗҮЙЛС Бичиг баримт, түлхүүр, утас, цүнх, тэжээвэр амьтан: юу, хаана, хэзээ гээснээ нэг минутад бүртгэнэ. Олсон хүн олсон зараа мөн адил оруулна. Систем хоёр зарыг ангилал, дүүрэг, огноогоор нь харьцуулж таарах зарыг өөрөө олно. Гээсэн хүн хүсвэл урамшуулал зарлаж болно. Урамшуулал хоёр талын хоорондын хэлцэл бөгөөд платформ оролцохгүй.

ЗАРЫН САН Үл хөдлөх хөрөнгө, Автомашин мотоцикл, Гар утас дугаар, Компьютер дижитал, Ажлын байр, Үйлчилгээ сургалт, Хувцас гутал гоёл, Гэр ахуй тавилга, Цахилгаан бараа, Барилга тоног төхөөрөмж, Хүүхдийн хувцас хэрэглэл, Спорт бараа хобби, Эрүүл мэнд гоо сайхан хүнс, Амьтан мал ургамал: арван дөрвөн ангилал, нарийвчилсан дэд ангилалтай. Дүүрэг, үнэ, эрэмбэ болон ангилал бүрийн өөрийн шүүлтүүрээр хайна. Үнэ төлбөргүй болон бартер зарыг тусад нь шүүж харна. Сонирхсон зараа хадгалж, «Хадгалсан» хэсгээс эргэн харна.

ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ Хайх, үзэхэд бүртгэл хэрэггүй. Зар оруулах, холбоо барих, зар хадгалахад утасны дугаар, и-мэйл эсвэл Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Зар дээр таны сонгосон нэр харагдана; и-мэйл хаяг хэнд ч харагдахгүй. Зарын сангийн зар дээр 10 хүртэл, гээсэн, олсон зар дээр 3 хүртэл зураг оруулна. Зарын байршил газрын зураг дээр дүүргээр эсвэл тэмдэглэсэн цэгээр харагдана.

ХОЛБОО БАРИХ Зар нийтлэгчтэй утсаар холбогдоно. Зар бүр дээр «Холбоо барих» товч дарахад дугаар харагдаж, шууд залгана. Бүтэн утасны дугаар тань зөвхөн «Холбоо барих» товчийг дарсан хүнд харагдана.

Зарын сангийн зар нийтлэгдсэнээс хойш 14 хоног жагсаалтад харагдана; гээсэн, олсон зар 30 хоногийн дараа хугацаа өнгөрсөн төлөвт шилжинэ. Сэжигтэй зарыг зар бүрийн «Мэдэгдэх» товчоор ажилтанд мэдэгдэнэ. Нүүр хуудсанд өнөөдрийн Улаанбаатарын цаг агаар, валютын ханш харагдана.

Аз зар Монгол хэл дээр, Монголын зах зээлд зориулагдсан. Үйлчилгээний нөхцөл: https://azzar.mn/terms Нууцлалын бодлого: https://azzar.mn/privacy

User Growth & Download Statistics

App Mature
By:
Enkhbold Nyamdorj
Version:
1.1.0 Last updated: 2026-10-15
Version code:
893064012
Creation date:
2026-09-28
Bundle ID:
mn.azzar.app
Compatible devices:
Size:
69.27MB
Website:
Privacy policy:
Support:
Full description:
See detailed description
Source:
Apple Apps Store
Data ingested on:
2026-11-28

Contact the developer

Chrome-Stats does not own this Apple app. Please use these information below to contact the Apple app developer.

Developed by:
Enkhbold Nyamdorj
Apple Apps Store
https://apps.apple.com/us/app/azzar-mn/id6814709002
Website:
https://azzar.mn

Best azzar.mn Alternatives

Here are some Apple apps that are similar to azzar.mn: