Overview

Version:
1.0.6
Last updated: 2026-10-20
Ranking
#1,990,112 ▼ 11,488
Overall

Features & Capabilities

Утасны цэнэг дуусахаас айхаа боль.

e-DZ бол зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээслэх үйлчилгээ. Хотын хаана ч байсан ойролцоох станцаас цэнэглэгч аваад ажлаа үргэлжлүүл. Буцаахдаа авсан газраа очих шаардлагагүй — сул слоттой ямар ч станцад буцаана.

ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ

  1. Газрын зураг дээрээс ойролцоох станцаа ол
  2. Станц дээрх QR кодыг уншуул
  3. Цэнэглэгч автоматаар гарч ирнэ — ав
  4. Ашиглаж дуусмагц хамгийн ойрын станцад буцаа

ОНЦЛОГ

• БОДИТ ЦАГИЙН ГАЗРЫН ЗУРАГ Станц бүрийн бэлэн цэнэглэгчийн тоо, буцаах сул слотын тоо шууд харагдана. Хаалттай станц руу дэмий явахгүй.

• 10 СЕКУНДЭД ТҮРЭЭСЛЭНЭ QR уншуулаад л болоо. Бүртгэл, гэрээ бүгд апп дотор.

• ТОДОРХОЙ ҮНЭ Эхний хугацааны багц тогтмол үнэтэй, түүнээс хойш блокоор бодогдоно. Өдрийн дээд хязгаартай тул гэнэтийн төлбөр гарахгүй. Түрээс эхлэхээс өмнө үнээ бүтэн харна.

• ИДЭВХТЭЙ ТҮРЭЭСЭЭ ХЯНАХ Хэдэн цаг болсон, хэд хуримтлагдсан, цэнэглэгчийн цэнэг хэдэн хувьтай байгаа — бүгд шууд шинэчлэгдэнэ. Хугацаа дуусахад мэдэгдэнэ.

• ХЭТЭВЧ БА КАРТ Банкны картаа нэг удаа холбоод дараа нь хэдхэн товшилтоор хэтэвчээ цэнэглэнэ. Үлдэгдэл, түгжигдсэн барьцаа, гүйлгээний түүх ил тод.

• И-БАРИМТ Түрээс бүрийн дараа и-баримт автоматаар үүсэж, аппаас шууд харагдана.

• ДАН БАТАЛГААЖУУЛАЛТ ДАН системээр биеэ баталгаажуулж, түрээсийн болон хэтэвчийн хязгаараа өргөжүүл.

• ТҮҮХ Өмнөх бүх түрээсийн хугацаа, төлбөр, баримт нэг дороос.

• ГУРВАН ХЭЛ Монгол, English, 한국어.

ХЭНД ТОХИРОХ ВЭ

Өдөржин гадуур явдаг, уулзалт хооронд гүйдэг, аялалд явж буй, эсвэл зүгээр л цэнэгээ санаа зовохоо больё гэсэн бүх хүнд.

ЭРХ БА ЗӨВШӨӨРӨЛ

• Байршил — ойролцоох станцуудыг газрын зураг дээр харуулах, буцаах станц санал болгоход ашиглана. • Камер — станцын QR код уншихад ашиглана. • Мэдэгдэл — түрээсийн хугацаа, буцаалт, төлбөрийн талаар мэдэгдэхэд ашиглана.

Асуулт, санал байвал апп доторх Тусламж хэсгээс бидэнтэй холбогдоорой.

Нөхцөл: https://edz.mn/terms Нууцлалын бодлого: https://edz.mn/privacy

User Growth & Download Statistics

App
By:
Mungunkhuyag Dalantai
Version:
1.0.6 Last updated: 2026-10-20
Version code:
893496082
Creation date:
2026-09-09
Bundle ID:
edz.powerbankrental.mn
Compatible devices:
Size:
50.14MB
Website:
Privacy policy:
Support:
Full description:
See detailed description
Source:
Apple Apps Store
Data ingested on:
2026-10-26
Compare stats and ranking:

Contact the developer

Chrome-Stats does not own this Apple app. Please use these information below to contact the Apple app developer.

Developed by:
Mungunkhuyag Dalantai
Apple Apps Store
https://apps.apple.com/us/app/e-dz/id6768220177
Website:
https://edz.mn/

Best e-DZ Alternatives

Here are some Apple apps that are similar to e-DZ: