Features & Capabilities

Ёс суртахууны Монгол цагаан толгой

Хүүхэд багачуудад ёс суртахууны боловсрол олгоход чиглэсэн сонирхолтой аппыг академич С.Нарангэрэлийн зохиогчийн эрхийн дагуу та бүхэнд хүргэж байна. Энэ бүтээлээ тэрбээр өнгөрсөн онд олны хүртээл болгосон “”Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шаштир” бүтээлээсээ сэдэвлэн зохиожээ.

Номд Монголчуудын хэдэн мянган жилийн тэртээгээс үр хүүхдээ сургаж, хойч үедээ өвлүүлж, ахуй амьдралдаа дадал зуршил болгож ирсэн ёс суртахууны бүхий л зарчмуудыг онцлон багтаасан байна.

Тухайлбал, цагаан толгойн ном ёс суртахууны эрхэм сайхан чанар болох найрсаг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн есөн бүлэгтэй юм. Ингэхдээ эмээ, өвөө, ач хүү, зээ охин гэсэн дөрвөн гол баатрын хооронд өрнөж буй үйл явдал, тэдний үг яриа, үйл хөдлөлд ёс заншил, уламжлал, ёс зүйн зарчмыг шингээжээ.
Тиймээс хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, энгийн хэллэгтэй, түүх, баримтыг уран зургаар өгүүлсэн учраас зугаатайн дээр ёс зүйн боловсрол, мэдлэг олгож чадах сайн ном болсныг сурган хүмүүжүүлэгчид онцолж байна.

Мөн номын хуудсыг хаанаас нь ч сөхөөд үзэх боломжтой хэрэглээ талаасаа ч авсаархан ном болж чаджээ. Номын нэгдүгээр бүлэгт, өсвөр үеийнхний дунд үүсдэг нийтлэг алдаа, зөрчил, харилцааны асуудлыг өгүүлжээ.

Тэдгээрийг давтан үйлдэхгүй байхад Чингис хааны үеийн түүхэн баримтад түшиглэсэн ёс суртахууны сургамжит бөгөөд сонирхолтой үйл явдлуудыг дараагийн бүлэгт өгүүлэх зэргээр сонирхолтой өрнөлийг бий болгосон байна.

User Growth & Download Statistics

App
By:
Onpoly LLC
Rating:
5.00
(4)
5.00
Version:
1.0 Last updated: 2024-08-27
Version code:
862057780
Creation date:
2024-08-27
Compatible devices:
Size:
1.25GB
URLs:
Website ,Privacy policy
Full description:
See detailed description
Source:
Apple Apps Store
Data ingested on:
2026-06-06
Compare stats and ranking:

Contact the developer

Chrome-Stats does not own this Apple app. Please use these information below to contact the Apple app developer.
Developed by:
Onpoly LLC
Apple Apps Store
https://apps.apple.com/mn/app/yosu/id6473983680
Website:
https://onpoly.com/yosu/app

Best YoSu Alternatives

Here are some Apple apps that are similar to YoSu: